Зураг боловсруулах технологи

Батлав: Сургалтын менежер: ........................................... /Б.Дулмаа/
Нэгж хичээлийн хөтөлбөр №1
Огноо: 2016-03-22
Сэдэв: Зураг боловсруулах технологи
   
Хамрах хүрээ: 8 дугаар анги

Хичээлийн зорилго: Бага ангид судалж мэдсэн зурах, урлах чадвараа ашиглан зургийн программ дээр хүссэн зохиомжоо хийх, засварлах, загварчлах арга барилд суралцана.

Хичээлийн зорилт:
Байгалийн сэдэвтэй зураг зохиомжилж, зураг эвлүүлж, засварлах
Өнгө тооцоологч ашиглан өнгийн сонголт хийж зураг зурах
Гэрэл зургийг засварлан дижитал зураг болгох
Зургийн цомгоо баяжуулах

Хэрэглэгдэхүүн:
Багш: компьютер, проектор, самбар, шохой, сурах бичиг хуудас 33-44, сурагч бүрт тарааж өгөх ТӨМ, хэвлэсэн зураг /сурагчдад үзүүлэх үзүүлэн/.
Сурагч: компьютер, дэвтэр, үзэг, сурах бичиг хуудас 33-44.
Сургалтын арга:
Багш сурагчдыг чиглүүлж зураг зурах программ дээрх үйлдлийг алхам алхамаар хийж гүйцэтгэхэд туслана. Мөн харилцан ярилцах, үзүүлэн таниулах, бүтээлч үйлийн арга.

Цаг төлөвлөлт:
               
Ээлжит хичээлийн (сэдэв)Цаг (40 мин) Суралцахуйн зорилт (сурах арга барил)
1 Давтамжтай зураг зурах, эвлүүлэх, засварлах 3 - Давтамжтай зохиомж хийх
- Олон зургийг зохистой байрлалд байрлуулах
- Зураг бүрийг нэгтгэх, зөөх, хуулах
- Алслалттай зураг засварлах
2 Гэрэл зургийг дижитал болгох 1 - Гэрэл зураг засварлах
- Чээж зураг хийх
3 Зургийн төрөл 1 - Зургийн төрлүүдийг мэдэж авах

Агуулгын залгамж холбоо:
               
7 анги8 анги9 анги
Paint.net программыг суулгах, хэрэгслүүдийн нэр, үүрэг зориулалтыг мэдэх, зураг зурж сурсан байгаа. Бэлэн зургийг эвлүүлж зохиомжлох, засварлах мөн тунгалаг зураг үүсгэнэ. Зургийн дүрслэл түүний хэлбэрүүд, цэгийн нягтрал, файлын сангаас бэлэн зурагтай ажиллах.

Үнэлгээ:
Сурагчдыг гэрийн даалгавар болон багаар хийж гүйцэтгэсэн зургуудыг үнэлж дүгнэнэ.
  • Маш сайн
  • Сайн
  • Дунд зэрэг /дунд/
  • Тааруу /муу/

Мөн сурагчид өөрсдийн зохиомжилсон зургуудыг нэгтгэн зургийн цомог хийсэн. Зургийн цомог нь хичээл дээр зохиомжилсон 3-4 зураг, гэрийн даалгавар болон багаар хийсэн 4-5 зургаас бүрдэнэ.
               
Зургийн тооГүйцэтгэсэн байдалДүн /хувиар/
9-8 ширхэг - Зургийн зохиомж
- Зургийн эвлүүлэг
- Зураг засварлах
100%-90%
5-7 ширхэг - Зургийн зохиомж
- Зургийн эвлүүлэг
- Зураг засварлах
80%-70%
4-3 ширхэг - Зургийн зохиомж
- Зургийн эвлүүлэг
- Зураг засварлах
60%-50%
2-1 ширхэг - Зургийн зохиомж
- Зургийн эвлүүлэг
- Зураг засварлах
50% доош

Эцсийн үнэлгээ: Сурагчдаас 30 минутын тестийн шалгалт авна. /6 асуулттай/
Үнэлгээний рубрик загвар
                   
8-р ангиМаш сайнХангалттайХязгаарлагдмал
Зураг боловсруулах технолги 3 оноо 2 оноо 1 оноо
Давтамжтай зураг зурах, эвлүүлэх, засварлах - Олон зургийг зохистой байрлалд байрлуулан зургийг нэгтгэх, зөөх, хуулах, засварлах зэрэг үйлдлүүдийг хийж чаддаг. - Олон зургийг эвлүүлж чаддаг. - Зургийг нэгтгэх, зөөх, хуулах, засварлах үйлдлүүдийг хийж чадаагүй.
Гэрэл зургийг дижитал болгох - Гэрэл зураг, чээж зураг засварлаж чаддаг. - Зураг засварлаж чаддаг. - Зураг засварлаж чадаагүй.
Зургийн төрөл - Зургийн төрлүүдийг мэддэг.
- Зургийг ямар төрлөөр хадгалж, зөв хайж чаддаг.
- Зургийн төрлүүдийг мэддэг. - Зургийн төрлүүдийг мэддэггүй.


Батлав: Сургалтын менежер: ........................................... /Б.Дулмаа/
Ээлжит хичээлийн хөтөлбөр №1
Сэдэв: Давтамжтай зураг зурах, эвлүүлэх, засварлах
Хамрах хүрээ: 8 дугаар анги
Зорилго: Зурах чадвараа ашиглан зураг боловсруулах программ дээр хүссэн зохиомжоо хийж засварлан зурсан зургаа найзууддаа үзүүлнэ.
Зорилт:
  • Байгалийн сэдэвтэй зураг зохиомжлох
  • Зургаа эвлүүлж, засварлах
               
Өмнө судалсанОдоо судалж буйЦаашид судлах
Геометрийн дүрс ашиглан зураг зурах, paint.net программыг ашиглан зураг боловсруулах. Бэлэн зургийг эвлүүлж, засварлах мөн тунгалаг зураг үүсгэнэ. Бэлэн дүрс ашиглан байгалийн зохиомжийг давтамжтай аргаар бүтээх.
Хичээлийн хэлбэр:
Сурагч тус бүр бие даан ажиллана учир нь “Хөдөө нутаг сайхан“ сэдэвтэй зураг эвлүүлнэ. /Paint.net программ дээр/
Хэрэглэгдэхүүн:
Багш: компьютер, проектор, самбар, шохой, сурах бичиг хуудас 33-35, хэвлэсэн зураг /сурагчдад үзүүлэх үзүүлэн/.
Сурагч: компьютер, дэвтэр, үзэг, сурах бичиг хуудас 33-35.
Заах арга:
Багш сурагчдыг зураг зурахад чиглүүлж paint.net программ дээрх үйлдлийг алхам алхамаар хийж гүйцэтгэхэд туслана.
Хичээлийн үйл явц:

Хичээлийн элемент Багш сурагчийн суралцах үйл ажиллагаа - Үнэлгээ
- Багшийн санал
- Анхаарах зүйл
Сэдэл төрүүлэх ба сэргээн санах үе шат
(5 мин)
Б: Бидэнд байгалийн сэдэвтэй танилцуулга хийх даалгавар өгөгдсөн. Даалгаврыг хийхийн тулд байгалийн зургийг төл малын зурагтай эвлүүлж, засварлах хэрэгтэй боллоо. Яаж даалгавраа хийх вэ?
Таван хошуу малын зураг үзүүлнэ. (Үзүүлэн 1)
С: Эхлээд хэрэгтэй зурагнуудаа интернэт болон өөрт байгаа зурагнуудаасаа хайж олно. Дараа нь paint.net программ дээрээ хуулна.
- Сурагчдыг ажиглах
- Таван хошуу малын зураг үзүүлнэ.
Шинэ мэдлэг бүтээх үе шат
(15 мин)
Б: 1. Paint.Net программыг нээгээд [File]->;[Open] командаар C: дискийн medeelliin technology хавтсанд байгаа baigali.jpg нэртэй файлыг нээнэ.
2. Botgo.jpg файлыг нээнэ. Нээлттэй файлуудын жагсаалт программын цонхны баруун дээд буланд байрлана.
3. Tools хэрэгслээс Rectangle Select хэрэгслийг сонгож, Botgo зургийг идэвхжүүлэн [Edit]->;[Copy] командаар хуулна.
4. baigali.jpg зургийг нээж, [Layers]->;[Paste] командаар шинэ давхарга нэмнэ.
5. Нэмсэн шинэ давхаргад [Edit]->;[ Paste] командаар Botgo зургийг оруулбал зураг идэвхжсэн хүрээтэй, дэвсгэр нь цагаан өнгөтэй болсон байна. Энэ цагаан дэвсгэрийг яаж устгах вэ?
6. Magic Wand хэрэгслийг сонгоод ботгоны арын дэвсгэр дээр дарж идэвхжүүлнэ. Гараас Delete товчлуур дарж дэвсгэрийг устгана. Botgo давхаргын арын дэвсгэр устаж, ботгоны зураг baigali зургийн дэвсгэрт уусаж орно.
7. Хүрээний өнцөг дээр дарж, чирэн Botgo зургийн хэмжээг багасгаад боломжтой газар чирж байрлуулна.
8. Шинээр нэмсэн давхаргын нэрийг Botgo гэж солино. [Layers]->[Layer Properties…] командаар нээгдэх Layer Properties цонхны Name талбарт Botgo гэж бичээд OK товч дарна.
- Сурагчдын мэдэхгүй, чадахгүй байгаа зүйлийг цаг алдалгүй зааж өгөх, хамтдаа асуудлаа шийдвэрлэх.

- Сурагчид шинэ давхарга үүсгэж чадахгүй. /Background дээрээ шууд зургаа буулгавал шинэ давхарга үүсэхгүй/
Бататгах үе шат
(15 мин)
Сурагчид бие даан “Хөдөө нутаг сайхан” сэдвийн хүрээнд дахин 1-2 зураг зохиомжлоно. - Сурагчид хийж чадахгүй зүйлээ багшаас асууж асуудлаа шийдвэрлэнэ.
Дүгнэлт
(3 мин)
Б:Хөдөө нутаг сайхан нэртэй зургийн зохиомжийг бид ямар аргаар эвлүүлж, засварласан вэ?
С:Зургийн зохиомж хийхэд олон зургийг зохистой байрлалд байрлуулах, нэгтгэх, зөөх, хуулах үйлдлүүд хийнэ.
Б:Зургийг нэгтгэхийн тулд яаж тунгалаг зураг болгох вэ?
С:Зургаа сонгож идэвхжүүлээд (Rectangle Select, Magic Wand) үйлдлийг хийнэ.
- Багш сурагчдад туслан асуултанд хариулахад нь туслана.
Гэрийн даалгавар
(2 мин)
Зургийн санд байгаа зэрлэг амьтантай холбогдолтой зургуудыг ашиглан “Ан амьтан” сэдэвт зохиомж хийх. - Зургийн санд ан амьтны зураг байхгүй бол интернэт болон clip art ашиглан зургаа олж болно.


Батлав: Сургалтын менежер: ........................................... /Б.Дулмаа/
Ээлжит хичээлийн хөтөлбөр №2
Сэдэв: Давтамжтай зураг зурах, засварлах
Хамрах хүрээ: 8 дугаар анги
Зорилго: Бэлэн дүрс ашиглан зургаа зохиомжлон эвлүүлж өөрсдийн бүтээлтэй болно.
Зорилт:

  • Зургаа зохиомжлон эвлүүлэх
  • Дүрсийн давтамжийг тооцоолох
  • Давхаргын тухай ойлголттой болох

               
Өмнө судалсанОдоо судалж буйЦаашид судлах
Бэлэн дүрс ашиглан байгалийн зохиомжийг давтамжтай аргаар бүтээх. Бэлэн дүрс ашиглан байгалийн зохиомжийг давтамжтай аргаар бүтээх. Алслалтай зураг зурах, засварлах.

Хичээлийн хэлбэр:
           
Зорилгоо хэрэгжүүлэх хэлбэрЗохион байгуулалтын хэлбэр
Сурагчдад давтамжтай хэд хэдэн зураг харуулж сэдэл төрүүлнэ. Үүний дараа бидний хүрээлэн буй байгаль орчны талаар асууж зураг зурах программаа ашиглан байгалийн зохиомжтой зураг зурна. Сурагч тус бүр бие даан ажиллана учир нь “Байгаль“ сэдэвтэй зураг зохиомжлоно.

Хэрэглэгдэхүүн:
Багш: компьютер, проектор, самбар, шохой, сурах бичиг хуудас 35-36,  хэвлэсэн зураг /сурагчдад үзүүлэх үзүүлэн/.
Сурагч: компьютер, дэвтэр, үзэг, сурах бичиг хуудас 35-36, хавтас (баг бүрт 4 шир).
Заах арга:
Багш сурагчдыг зураг зурахад чиглүүлж paint.net программ дээрх үйлдлийг алхам алхамаар хийж гүйцэтгэхэд туслана. Ахуй амьдралтай холбоотой жишээ сонгон авч тайлбарлана.
Хичээлийн үйл явц:

               
Хичээлийн элемент (хугацаа)Багш сурагчийн суралцах үйл ажиллагаа- Үнэлгээ
- Багшийн санал
- Анхаарах зүйл
Сэдэл төрүүлэх ба сэргээн санах үе шат
(5 мин)
Сурагчдад бэлэн зураг ашиглан давтамжтай эвлүүлсэн 2-3 зураг үзүүлнэ.
/Хавсралт зураг 1, зураг 2/
Үүний дараа хүрээлэн буй байгаль орчны талаар харилцан ярилцаж сэдэлжүүлнэ. Сурагчид зургийг ажиглаж байгалийн тухай нар, уул, үүл зэргийг төсөөлөн санал бодлоо хуваалцана.
- Сурагчдыг ажиглах
- Тахь, зааны зураг бэлтгэсэн байна.
Шинэ мэдлэг бүтээх үе шат
(15 мин)
Хүн зурах, урлах дүрслэн бодохдоо уураг тархиа байнга хөгжүүлж байдаг. Аливаа зүйлийг дүрслэн бодож, урлах нь бүтээлч сэтгэхүй хөгжих боломжийг бүрдүүлж байгаа хэлбэр юм.
Бэлэн дүрс ашиглан байгалийн зохиомжийг давтамжтай аргаар зурцгаая.
Бичвэр боловсруулах программын геометрийн бэлэн дүрс ашиглан зохиомжоо боловсруулаад дүрс нэг бүрийг зургийн программ руу зөөж засварлана.(слайд 2) Өөрөөр хэлбэл олон программын орчинд ажиллана.
1. MS Word программ дээр байшингаа хийнэ. Файлаа medeellin tehnology хавтсанд davtamjtai-zurag-word нэрээр хадгална.
2. Paint.net программ дээр 800х600 хэмжээтэй шинэ хуудас нээнэ. Файлыг medeellin tehnology хавтсанд davtamjtai-zurag-paint нэрээр хадгална.
3. MS Word программын файлаас үүлийг идэвхжүүлж copy командаар хуулна.
(слайд 3)
4. Paint.net программ дээр шинэ давхарга нээгээд нэрийг нь Үүл 1 гэж өөрчилнө. Үүлний зургийг буулгана. (Paste) .(слайд 4)
5. Үүл 1 давхаргыг 2 удаа хувилаад (Duplicate Layer) нэрийг нь Үүл 2, 3 гэж солиод байрлалыг өөрчилнө.
6. Дээрх аргаар нар болон уулыг зөөж байрлуулна. Тус тусдаа давхаргатай байна.
Сурагчид багшийн хийж байгаа үйлдлүүдийг дагж хийнэ. Энэ үед чадахгүй байгаа зүйлээ хэлж, хоцрохгүйгээр хамт хийнэ.
- Сурагчдын мэдэхгүй, чадахгүй байгаа зүйлийг цаг алдалгүй зааж өгөх, хамтдаа асуудлаа шийдвэрлэх.

- Хавтас дээр хийсэн загварыг үзүүлнэ.
Бататгах үе шат
(15 мин)
>Сурагчид бие даан “Миний мөрөөдлийн байшин” сэдэвтэй зураг зурна.
Багууд зургаа танилцуулах.
Сурагчид хийж чадахгүй зүйлээ багшаас асууж асуудлаа шийдвэрлэнэ.
- Баг бүрт 4 хавтас үзэг өгөх
Дүгнэлт
(3 мин)
Сурагчидтай өнөөдрийн үзсэн хичээлээс юу мэдэж, чаддаг болсон тухай ярилцаж тэмдэглэл хөтөлнө.
Асуулт:
Б: 1. Давхрага ашиглан зургийн программ дээр зурвал ямар үйлдлүүд хийх вэ?
Б: 2. Давхарга ашигласнаар ямар давуу тал бий болж байна вэ?
С: Нэг үйлдлийг олон дахин хийх, устгах засахад цаг хугацаа болон эдийн засгийн хэмнэлт үүсч, бидний ажлыг хөнгөвчилнө.
Багш сурагчдад туслан харилцан ярилцана.
Гэрийн даалгавар
(2 мин)
Сурагчид өөрсдийн дуртай нэг баярыг сонгон түүнийхээ тухай зургийн цомогтой болох. Үүнд: 3-аас доошгүй энгийн зураг оруулах, 2- оос доошгүй давхарга бүхий зураг оруулна. Сурагчид нэмэлт асуулт асууна.


Батлав: Сургалтын менежер: ........................................... /Б.Дулмаа/
Ээлжит хичээлийн хөтөлбөр №3
Сэдэв: Алслалттай зураг зурах, засварлах
Хамрах хүрээ: 8 дугаар анги
Зорилго: Алслалтай зураг зохиомжлон өөрсдийн бүтээлээ өргөжүүлэх.
Зорилт:

  • Алслалтын тухай мэдэж авах
  • Зургаа зохиомжлон эвлүүлэх
  • Зургаа засварлах

               
Өмнө судалсанОдоо судалж буйЦаашид судлах
Бэлэн дүрс ашиглан байгалийн зохиомжийг давтамжтай аргаар бүтээх. Алслалтай зураг зурах, засварлах. Өнгийн зохицлын тооцоологч ашиглан алслалттай зураг зурцгаая.

Хичээлийн хэлбэр:
           
Зорилгоо хэрэгжүүлэх хэлбэрЗохион байгуулалтын хэлбэр
Сурагчдад алслалттай зургийн талаар бага ангид үзэж байсан онолын мэдлэг дээр тулгуурлан харилцан ярилцана харилцан ярилцана. Сурагч багаар ажиллана учир нь “Замын хөдөлгөөн” сэдэвтэй зураг зохиомжлоно. /Paint.net программ дээр/

Хэрэглэгдэхүүн:
Багш: компьютер, проектор, самбар, шохой, сурах бичиг хуудас 36-37, хэвлэсэн зураг /сурагчдад үзүүлэх үзүүлэн/.
Сурагч: компьютер, дэвтэр, үзэг, сурах бичиг хуудас 36-37.
Заах арга:
Багш сурагчид алслалттай зураг хэрхэн зохиомжлох талаар санал гаргаж, харилцан ярилцана. Мөн ахуй амьдралтай холбоотой жишээ сонгон авна.
Хичээлийн үйл явц:

               
Хичээлийн элемент (хугацаа) Багш сурагчийн суралцах үйл ажиллагаа - Үнэлгээ
- Багшийн санал
- Анхаарах зүйл
Сэдэл төрүүлэх ба сэргээн санах үе шат
(5 мин)
Сурагчдад өнөөдрийн хичээлийг сурч мэдсэнээр ямар чадвартай болж зургийн цомгоо арвижуулах сэдэл төрүүлэхүйц нэг зураг үзүүлнэ. /Үзүүлэн 2, үзүүлэн 3/ - Сурагчдыг ажиглах
- Алслалттай зураг үзүүлнэ.
Шинэ мэдлэг бүтээх үе шат
(15 мин)
Б:Аливаа зүйлийг наана, цаана байрлуулахад ойр байгаа нь том, хол байгаа нь жижиг харагддаг. Бидний хүрээлэн байгаа юмс ажиглагчаас холдох тусам хэмжээ нь жижгэрч өнгө нь бүдгэрч өөрчлөн харагдах үзэгдлийг алслалт гэнэ. Алслалтыг өнгийн алслалт, дүрсийн алслалт гэж хоёр ангилдаг. Алслалтыг байгуулахад уулзалтын цэг, харааны талбай ба цэг, түвшний тухай онолыг мэдэх нь чухал юм. Өөрөөр хэлбэл ижил хэмжээтэй хоёр биеэс ойсон гэрэл хүлээн авагчид биед ойр байгаа нь хол байгаагаасаа том байх үзэгдлийг хэлнэ. - Сурагчдын мэдэхгүй, чадахгүй байгаа зүйлийг цаг алдалгүй зааж өгөх, хамтдаа асуудлаа шийдвэрлэх.

- Компьютер ашиглан алслалттай зураг зурахдаа өнгийн сонголт, зургийн хэмжээ, дүрс, бийр, шугам хэрэгслүүд, зөөх, хуулах, байрлуулах командуудыг ашиглана.
Бататгах үе шат
(15 мин)
Сурагчид багаараа дурын нэг сэдэв өөрсдөө сонгож зураг зурна.
Багууд зургаа танилцуулна. Гишүүд тус бүр өөрсдийн зурсан хэсгээ тайлбарлана.
- Багаар ажиллуулна. /Нэг баг 4 гишүүнтэй нийт 6 баг болно/
Дүгнэлт
(3 мин)
Сурагчидтай өнөөдрийн үзсэн хичээлээс юу мэдэж, чаддаг болсон тухай ярилцаж тэмдэглэл хөтөлнө.
Асуулт:
Б: Алслалт гэж юу вэ?
С: Холдох тусам хэмжээ нь жижгэрч, ойртох тусам хэмжээ нь томордог үзэгдлийг алслалт гэнэ.
- Багш сурагчдад асуултанд хариулахад нь тусална.
Гэрийн даалгавар
(2 мин)
Өөрсдөө нэг сэдэв сонгон алслалттай зураг зохиомжилж ирнэ. - Сурагчид нэмэлт асуулт асууна.


Батлав: Сургалтын менежер: ........................................... /Б.Дулмаа/
Ээлжит хичээлийн хөтөлбөр №4
Сэдэв: Гэрэл зургийг дижитал болгох
Хамрах хүрээ: 8 дугаар анги
Зорилго: Гэрэл зургийн тухай мэдэж чээж зураг хийж сурна.
Зорилт:

  • Гэрэл зургийн тухай мэдэх
  • Зургаа засварлах

               
Өмнө судалсанОдоо судалж буйЦаашид судлах
Алслалтай зураг зурах, засварлах. Гэрэл зургийг компьютерт оруулж боловсруулан чээж зураг засварлах. Зургийн төрлүүдийг мэдэж авах.

Зохион байгуулалтын хэлбэр:
Сурагч ганцаарчилан ажиллана учир нь “Чээж зураг” засварлана. /Paint.net программ дээр/
Хэрэглэгдэхүүн:
Багш: компьютер, проектор, самбар, шохой, сурах бичиг хуудас 40-42.
Сурагч: компьютер, дэвтэр, үзэг, сурах бичиг хуудас 40-42.
Заах арга:
Багш дасгалаа алхам алхамаар хйиэ гүйцэтгэн хоцорсон эсвэл чадахгүй байгаа сурагчдад зааж өгнө. Ингэснээр сурагчид бие биенээсээ хоцрохгүй жигд хичээлдээ оролцоно.
Хичээлийн үйл явц:

               
Хичээлийн элемент
(хугацаа)
Багш сурагчийн суралцах үйл ажиллагаа- Үнэлгээ
- Багшийн санал
- Анхаарах зүйл
Сэдэл төрүүлэх ба сэргээн санах үе шат (5 мин) Б: Хүүхдүүдээ гэрэл зураг гэж юу вэ?
Бидний ахуй амьдралд яаж хэрэглэгддэг вэ?
С:Тухайн үед хүний зургийг камераар авч цаасанд буулгахыг гэрэл зураг гэнэ.
Төрсөн өдрөөрөө гэр бүл, найз нөхөдтэйгээ авхуулсан зурагнуудаа засварлах.
Б: Та нар гэрэл зургийг засварлаж чадах уу?
С: Зарим  нь чадна, зарим нь чадахгүй.
Өнөөдрийн хичээлээр бид гэрэл зураг засварлах талаар үзэх болно.
- Сурагчдыг ажиглах
- Асуултанд хэрхэн хариулж буйг анхааран сонсоно.

- Сурагчид буруу хариулбал алдааг нь залруулж зөв болгоно.
Шинэ мэдлэг бүтээх үе шат
(15 мин)
Б: Чээж зураг хийцгээе.
1. Программ нээж, зургаа оруулна.
2. Шаардлагатай бол зургаа засаж, өө сэвийг арилгана.
3. Бэлэн зураг байхгүй тул интернэтээс “clip art children” гэсэн түлхүүр үгээр зураг хайж олъё.
4. Хайж олсон зургаа С:\ дискний medeellin technology хавтсанд cheej-zurag.jpg нэртэй хадгалаарай. Мөн зургийн сайтын нэрийг хуулж аваад ашигласан материал гэж бичээд хаягийг оруулна.
5. Хадгалсан файлаа нээж зургийг идэвхжүүлээд [Image]->[Crop to Selection] командаар эсвэл Crop to Selection хэрэгслээр тайрна.
6. Шинэ файлыг 1300х1300px, нягтрал 300рх хэмжээтэй тохируулж, нээнэ.
7. Чээж зураг 3х4 хэмжээтэй байдаг тул Rectangle selection хэрэгслийг сонгон, Fixed size –ийг Width 3, Height 4 болгоно.
8. Зургийн талбар дээр зурахад 3х4 хэмжээтэй тэгш өнцөгт үүснэ. Зургийг тайрна. (Crop)
9. Шинэ хуудсан дээр зургийг хуулбал Paste харилцах цонх нээгдэж зургийн хэмжээгээр томруулж оруулах, шууд буулгах эсэхийг асууна. Keep буюу шууд буулгахыг сонгож, том зургийн өнцөг дээр дарж чирээд, хуудсандаа багтааж багасгаад, байрлуулна. Зургийн арын дэвсгэрийг цагаан өнгөөр дүүргэж будна.
10. 3х4 хэмжээтэй зураг бэлэн боллоо. Чээж зургаа 8 хувь угаалгахаар бол зургийг 8 удаа хувилж байрлуулна. Үүний тулд шинэ хуудас нээж зургаа хувилна.
- Сурагчдын мэдэхгүй, чадахгүй байгаа зүйлийг цаг алдалгүй зааж өгөх, хамтдаа асуудлаа шийдвэрлэх.
Бататгах үе шат
(15 мин)
Сурагчид багаараа “Чээж зураг хийх“ сэдвийн хүрээнд танилцуулга бэлтгэх.
Багууд хичээлээ танилцуулна. Гишүүд тус бүр өөрсдийн хийсэн хэсгээ тайлбарлана.
- Багаар ажиллуулна. /Нэг баг 5 гишүүнтэй нийт 5 баг болно
Дүгнэлт
(3 мин)
Сурагчидтай өнөөдрийн үзсэн хичээлээс юу мэдэж, чаддаг болсон тухай ярилцаж тэмдэглэл хөтөлнө.
Асуулт:
Б: Гэрэл зураг гэж юу вэ?
Б:Гэрэл зургийг засварлах ямар арга байдаг вэ?
- Багш сурагчдад асуултанд хариулахад нь тусална.
Гэрийн даалгавар
(2 мин)
Багаараа хийсэн танилцуулгаараа ангиараа үзэсгэлэн гаргана. - Сурагчид нэмэлт асуулт асууна.


Батлав: Сургалтын менежер: ........................................... /Б.Дулмаа/
Ээлжит хичээлийн хөтөлбөр №5
Сэдэв: Зургийн төрөл
Хамрах хүрээ: 8 дугаар анги
Зорилго: Зургийн файлыг хадгалахад онцлог шинж чанар бүхий төрөл бүрийн форматыг мэдэж авна.
Зорилт:

  • Форматын талаар зохих мэдлэгтэй болох
  • Зургаа тохирох форматаар хадгалж сурах

               
Өмнө судалсанОдоо судалж буйЦаашид судлах
Гэрэл зургийг компьютерт оруулж боловсруулан чээж зураг засварлах. Зургийн төрлүүдийг мэдэж авах. Зургийн дүрслэл, түүний хэлбэрүүд

Зохион байгуулалтын хэлбэр:
Сурагчид 3 баг болж тэмцээнд оролцоно. Самбар дээр багийн гишүүн бүр гарах бөгөөд марафон бичлэг хэлбэрээр бичнэ.
Хэрэглэгдэхүүн:
Багш: компьютер, проектор, самбар, шохой, сурах бичиг хуудас 43.
Сурагч: компьютер, дэвтэр, үзэг, сурах бичиг хуудас 43.
Заах арга:
Зургийн өргөтгөл түүний тайлбарын талаар онолын мэдлэгийг сурагчидтай хамтран ярилцана.
Хичээлийн үйл явц:

               
Хичээлийн элемент
(хугацаа)
Багш сурагчийн суралцах үйл ажиллагаа- Үнэлгээ
- Багшийн санал
- Анхаарах зүйл
Сэдэл төрүүлэх ба сэргээн санах үе шат (5 мин) Б: Зургийн төрөл гэж юу вэ?
Б:Та нар зургийн хэдэн төрөл мэдэх вэ?
- Сурагчдыг ажиглах
- Сурагчид буруу хариулбал алдааг нь залруулж зөв болгоно.
Шинэ мэдлэг бүтээх үе шат
(15 мин)
Сурагчдад ТӨМ 1-ийг тарааж өгнө. Үүнд зургийн өргөтгөл болон тайлбарыг бичсэн.
Б:Файлыг хадгалах явцад төрлийг бичээгүй үлдээснээс тухайн файл ямар төрлийн файл болох нь танигдахгүй, нээгдэхгүй байх нь бий. Иймээс тухайн файл нээгдэхгүй бол төрлийг ажиглах хэрэгтэй. Тухайлбал *.gif, *.jpeg.
- Хүснэгтэнд байгаа зургийн төрлүүдийн тухай харилцан ярилцана.
Бататгах үе шат
(15 мин)
Б: Өмнөх хичээлүүд дээр зохиомжилсон зурагнууд ямар зургийн ямар төрлөөр хадгөлөгдсан байна вэ?
С: PDN, JPEG гэх мэт.
- Сурагчид интернэтээс зургийн төрлийн тухай дэлгэрэнгүй мэдэж авна.

- Бусадтайгаа хамтран ярилцах.
Дүгнэлт
(3 мин)
Б: Зургийн төрлүүдийг бид яагаад мэдэх ёстой вэ?
Б: Зургийн төрөл ямар ач холбогдолтой вэ?
С: Файлын нэрийг мэдэхгүй тохиолдолд төрлөөр хайж олох нь илүү хялбар байна.
- Багш сурагчдад асуултанд хариулахад нь тусална.
Гэрийн даалгавар
(2 мин)
JPEG, PDN, PNG өргөтгэлтэй тус бүрт нь 1-2 зураг цомогтоо нэмэх - Сурагчид нэмэлт асуулт асууна.

No comments:

Post a Comment