Ээлжит хичээлийн хөтөлбөр №3
Сэдэв: Алслалттай зураг зурах, засварлахХамрах хүрээ: 8 дугаар анги
Зорилго: Алслалтай зураг зохиомжлон өөрсдийн бүтээлээ өргөжүүлэх.
Зорилт:
- Алслалтын тухай мэдэж авах
- Зургаа зохиомжлон эвлүүлэх
- Зургаа засварлах
Өмнө судалсан | Одоо судалж буй | Цаашид судлах |
---|---|---|
Бэлэн дүрс ашиглан байгалийн зохиомжийг давтамжтай аргаар бүтээх. | Алслалтай зураг зурах, засварлах. | Өнгийн зохицлын тооцоологч ашиглан алслалттай зураг зурцгаая. |
Хичээлийн хэлбэр:
Зорилгоо хэрэгжүүлэх хэлбэр | Зохион байгуулалтын хэлбэр |
---|---|
Сурагчдад алслалттай зургийн талаар бага ангид үзэж байсан онолын мэдлэг дээр тулгуурлан харилцан ярилцана харилцан ярилцана. | Сурагч багаар ажиллана учир нь “Замын хөдөлгөөн” сэдэвтэй зураг зохиомжлоно. /Paint.net программ дээр/ |
Хэрэглэгдэхүүн:
Багш: компьютер, проектор, самбар, шохой, сурах бичиг хуудас 36-37, хэвлэсэн зураг /сурагчдад үзүүлэх үзүүлэн/.
Сурагч: компьютер, дэвтэр, үзэг, сурах бичиг хуудас 36-37.
Заах арга:
Багш сурагчид алслалттай зураг хэрхэн зохиомжлох талаар санал гаргаж, харилцан ярилцана. Мөн ахуй амьдралтай холбоотой жишээ сонгон авна.
Хичээлийн үйл явц:
Хичээлийн элемент (хугацаа) | Багш сурагчийн суралцах үйл ажиллагаа | - Үнэлгээ - Багшийн санал - Анхаарах зүйл |
---|---|---|
Сэдэл төрүүлэх ба сэргээн санах үе шат (5 мин) |
Сурагчдад өнөөдрийн хичээлийг сурч мэдсэнээр ямар чадвартай болж зургийн цомгоо арвижуулах сэдэл төрүүлэхүйц нэг зураг үзүүлнэ. /Үзүүлэн 2, үзүүлэн 3/ | - Сурагчдыг ажиглах - Алслалттай зураг үзүүлнэ. |
Шинэ мэдлэг бүтээх үе шат (15 мин) |
Б:Аливаа зүйлийг наана, цаана байрлуулахад ойр байгаа нь том, хол байгаа нь жижиг харагддаг. Бидний хүрээлэн байгаа юмс ажиглагчаас холдох тусам хэмжээ нь жижгэрч өнгө нь бүдгэрч өөрчлөн харагдах үзэгдлийг алслалт гэнэ. Алслалтыг өнгийн алслалт, дүрсийн алслалт гэж хоёр ангилдаг. Алслалтыг байгуулахад уулзалтын цэг, харааны талбай ба цэг, түвшний тухай онолыг мэдэх нь чухал юм. Өөрөөр хэлбэл ижил хэмжээтэй хоёр биеэс ойсон гэрэл хүлээн авагчид биед ойр байгаа нь хол байгаагаасаа том байх үзэгдлийг хэлнэ. | - Сурагчдын мэдэхгүй, чадахгүй байгаа зүйлийг цаг алдалгүй зааж өгөх, хамтдаа асуудлаа шийдвэрлэх. - Компьютер ашиглан алслалттай зураг зурахдаа өнгийн сонголт, зургийн хэмжээ, дүрс, бийр, шугам хэрэгслүүд, зөөх, хуулах, байрлуулах командуудыг ашиглана. |
Бататгах үе шат (15 мин) |
Сурагчид багаараа дурын нэг сэдэв өөрсдөө сонгож зураг зурна. Багууд зургаа танилцуулна. Гишүүд тус бүр өөрсдийн зурсан хэсгээ тайлбарлана. |
- Багаар ажиллуулна. /Нэг баг 4 гишүүнтэй нийт 6 баг болно/ |
Дүгнэлт (3 мин) |
Сурагчидтай өнөөдрийн үзсэн хичээлээс юу мэдэж, чаддаг болсон тухай ярилцаж тэмдэглэл хөтөлнө. Асуулт: Б: Алслалт гэж юу вэ? С: Холдох тусам хэмжээ нь жижгэрч, ойртох тусам хэмжээ нь томордог үзэгдлийг алслалт гэнэ. |
- Багш сурагчдад асуултанд хариулахад нь тусална. |
Гэрийн даалгавар (2 мин) |
Өөрсдөө нэг сэдэв сонгон алслалттай зураг зохиомжилж ирнэ. | - Сурагчид нэмэлт асуулт асууна. |
баярлалаа
ReplyDelete