Ээлжит хичээлийн хөтөлбөр №2
Сэдэв: Давтамжтай зураг зурах, засварлахХамрах хүрээ: 8 дугаар анги
Зорилго: Бэлэн дүрс ашиглан зургаа зохиомжлон эвлүүлж өөрсдийн бүтээлтэй болно.
Зорилт:
- Зургаа зохиомжлон эвлүүлэх
- Дүрсийн давтамжийг тооцоолох
- Давхаргын тухай ойлголттой болох
Өмнө судалсан | Одоо судалж буй | Цаашид судлах |
---|---|---|
Бэлэн дүрс ашиглан байгалийн зохиомжийг давтамжтай аргаар бүтээх. | Бэлэн дүрс ашиглан байгалийн зохиомжийг давтамжтай аргаар бүтээх. | Алслалтай зураг зурах, засварлах. |
Хичээлийн хэлбэр:
Зорилгоо хэрэгжүүлэх хэлбэр | Зохион байгуулалтын хэлбэр |
---|---|
Сурагчдад давтамжтай хэд хэдэн зураг харуулж сэдэл төрүүлнэ. Үүний дараа бидний хүрээлэн буй байгаль орчны талаар асууж зураг зурах программаа ашиглан байгалийн зохиомжтой зураг зурна. | Сурагч тус бүр бие даан ажиллана учир нь “Байгаль“ сэдэвтэй зураг зохиомжлоно. |
Хэрэглэгдэхүүн:
Багш: компьютер, проектор, самбар, шохой, сурах бичиг хуудас 35-36, хэвлэсэн зураг /сурагчдад үзүүлэх үзүүлэн/.
Сурагч: компьютер, дэвтэр, үзэг, сурах бичиг хуудас 35-36, хавтас (баг бүрт 4 шир).
Заах арга:
Багш сурагчдыг зураг зурахад чиглүүлж paint.net программ дээрх үйлдлийг алхам алхамаар хийж гүйцэтгэхэд туслана. Ахуй амьдралтай холбоотой жишээ сонгон авч тайлбарлана.
Хичээлийн үйл явц:
Хичээлийн элемент (хугацаа) | Багш сурагчийн суралцах үйл ажиллагаа | - Үнэлгээ - Багшийн санал - Анхаарах зүйл |
---|---|---|
Сэдэл төрүүлэх ба сэргээн санах үе шат (5 мин) |
Сурагчдад бэлэн зураг ашиглан давтамжтай эвлүүлсэн 2-3 зураг үзүүлнэ. /Хавсралт зураг 1, зураг 2/ Үүний дараа хүрээлэн буй байгаль орчны талаар харилцан ярилцаж сэдэлжүүлнэ. Сурагчид зургийг ажиглаж байгалийн тухай нар, уул, үүл зэргийг төсөөлөн санал бодлоо хуваалцана. |
- Сурагчдыг ажиглах - Тахь, зааны зураг бэлтгэсэн байна. |
Шинэ мэдлэг бүтээх үе шат (15 мин) |
Хүн зурах, урлах дүрслэн бодохдоо уураг тархиа байнга хөгжүүлж байдаг. Аливаа зүйлийг дүрслэн бодож, урлах нь бүтээлч сэтгэхүй хөгжих боломжийг бүрдүүлж байгаа хэлбэр юм. Бэлэн дүрс ашиглан байгалийн зохиомжийг давтамжтай аргаар зурцгаая. Бичвэр боловсруулах программын геометрийн бэлэн дүрс ашиглан зохиомжоо боловсруулаад дүрс нэг бүрийг зургийн программ руу зөөж засварлана.(слайд 2) Өөрөөр хэлбэл олон программын орчинд ажиллана. 1. MS Word программ дээр байшингаа хийнэ. Файлаа medeellin tehnology хавтсанд davtamjtai-zurag-word нэрээр хадгална. 2. Paint.net программ дээр 800х600 хэмжээтэй шинэ хуудас нээнэ. Файлыг medeellin tehnology хавтсанд davtamjtai-zurag-paint нэрээр хадгална. 3. MS Word программын файлаас үүлийг идэвхжүүлж copy командаар хуулна. (слайд 3) 4. Paint.net программ дээр шинэ давхарга нээгээд нэрийг нь Үүл 1 гэж өөрчилнө. Үүлний зургийг буулгана. (Paste) .(слайд 4) 5. Үүл 1 давхаргыг 2 удаа хувилаад (Duplicate Layer) нэрийг нь Үүл 2, 3 гэж солиод байрлалыг өөрчилнө. 6. Дээрх аргаар нар болон уулыг зөөж байрлуулна. Тус тусдаа давхаргатай байна. Сурагчид багшийн хийж байгаа үйлдлүүдийг дагж хийнэ. Энэ үед чадахгүй байгаа зүйлээ хэлж, хоцрохгүйгээр хамт хийнэ. |
- Сурагчдын мэдэхгүй, чадахгүй байгаа зүйлийг цаг алдалгүй зааж өгөх, хамтдаа асуудлаа шийдвэрлэх. - Хавтас дээр хийсэн загварыг үзүүлнэ. |
Бататгах үе шат (15 мин) |
>Сурагчид бие даан “Миний мөрөөдлийн байшин” сэдэвтэй зураг зурна. Багууд зургаа танилцуулах. |
Сурагчид хийж чадахгүй зүйлээ багшаас асууж асуудлаа шийдвэрлэнэ. - Баг бүрт 4 хавтас үзэг өгөх |
Дүгнэлт (3 мин) |
Сурагчидтай өнөөдрийн үзсэн хичээлээс юу мэдэж, чаддаг болсон тухай ярилцаж тэмдэглэл хөтөлнө. Асуулт: Б: 1. Давхрага ашиглан зургийн программ дээр зурвал ямар үйлдлүүд хийх вэ? Б: 2. Давхарга ашигласнаар ямар давуу тал бий болж байна вэ? С: Нэг үйлдлийг олон дахин хийх, устгах засахад цаг хугацаа болон эдийн засгийн хэмнэлт үүсч, бидний ажлыг хөнгөвчилнө. |
Багш сурагчдад туслан харилцан ярилцана. |
Гэрийн даалгавар (2 мин) |
Сурагчид өөрсдийн дуртай нэг баярыг сонгон түүнийхээ тухай зургийн цомогтой болох. Үүнд: 3-аас доошгүй энгийн зураг оруулах, 2- оос доошгүй давхарга бүхий зураг оруулна. | Сурагчид нэмэлт асуулт асууна. |
No comments:
Post a Comment