Давтамжтай зураг зурах, эвлүүлэх, засварлах

Батлав: Сургалтын менежер: ........................................... /Б.Дулмаа/
Ээлжит хичээлийн хөтөлбөр №1
Сэдэв: Давтамжтай зураг зурах, эвлүүлэх, засварлах
Хамрах хүрээ: 8 дугаар анги
Зорилго: Зурах чадвараа ашиглан зураг боловсруулах программ дээр хүссэн зохиомжоо хийж засварлан зурсан зургаа найзууддаа үзүүлнэ.
Зорилт:
  • Байгалийн сэдэвтэй зураг зохиомжлох
  • Зургаа эвлүүлж, засварлах
               
Өмнө судалсанОдоо судалж буйЦаашид судлах
Геометрийн дүрс ашиглан зураг зурах, paint.net программыг ашиглан зураг боловсруулах. Бэлэн зургийг эвлүүлж, засварлах мөн тунгалаг зураг үүсгэнэ. Бэлэн дүрс ашиглан байгалийн зохиомжийг давтамжтай аргаар бүтээх.
Хичээлийн хэлбэр:
Сурагч тус бүр бие даан ажиллана учир нь “Хөдөө нутаг сайхан“ сэдэвтэй зураг эвлүүлнэ. /Paint.net программ дээр/
Хэрэглэгдэхүүн:
Багш: компьютер, проектор, самбар, шохой, сурах бичиг хуудас 33-35, хэвлэсэн зураг /сурагчдад үзүүлэх үзүүлэн/.
Сурагч: компьютер, дэвтэр, үзэг, сурах бичиг хуудас 33-35.
Заах арга:
Багш сурагчдыг зураг зурахад чиглүүлж paint.net программ дээрх үйлдлийг алхам алхамаар хийж гүйцэтгэхэд туслана.
Хичээлийн үйл явц:

Хичээлийн элемент Багш сурагчийн суралцах үйл ажиллагаа - Үнэлгээ
- Багшийн санал
- Анхаарах зүйл
Сэдэл төрүүлэх ба сэргээн санах үе шат
(5 мин)
Б: Бидэнд байгалийн сэдэвтэй танилцуулга хийх даалгавар өгөгдсөн. Даалгаврыг хийхийн тулд байгалийн зургийг төл малын зурагтай эвлүүлж, засварлах хэрэгтэй боллоо. Яаж даалгавраа хийх вэ?
Таван хошуу малын зураг үзүүлнэ. (Үзүүлэн 1)
С: Эхлээд хэрэгтэй зурагнуудаа интернэт болон өөрт байгаа зурагнуудаасаа хайж олно. Дараа нь paint.net программ дээрээ хуулна.
- Сурагчдыг ажиглах
- Таван хошуу малын зураг үзүүлнэ.
Шинэ мэдлэг бүтээх үе шат
(15 мин)
Б: 1. Paint.Net программыг нээгээд [File]->;[Open] командаар C: дискийн medeelliin technology хавтсанд байгаа baigali.jpg нэртэй файлыг нээнэ.
2. Botgo.jpg файлыг нээнэ. Нээлттэй файлуудын жагсаалт программын цонхны баруун дээд буланд байрлана.
3. Tools хэрэгслээс Rectangle Select хэрэгслийг сонгож, Botgo зургийг идэвхжүүлэн [Edit]->;[Copy] командаар хуулна.
4. baigali.jpg зургийг нээж, [Layers]->;[Paste] командаар шинэ давхарга нэмнэ.
5. Нэмсэн шинэ давхаргад [Edit]->;[ Paste] командаар Botgo зургийг оруулбал зураг идэвхжсэн хүрээтэй, дэвсгэр нь цагаан өнгөтэй болсон байна. Энэ цагаан дэвсгэрийг яаж устгах вэ?
6. Magic Wand хэрэгслийг сонгоод ботгоны арын дэвсгэр дээр дарж идэвхжүүлнэ. Гараас Delete товчлуур дарж дэвсгэрийг устгана. Botgo давхаргын арын дэвсгэр устаж, ботгоны зураг baigali зургийн дэвсгэрт уусаж орно.
7. Хүрээний өнцөг дээр дарж, чирэн Botgo зургийн хэмжээг багасгаад боломжтой газар чирж байрлуулна.
8. Шинээр нэмсэн давхаргын нэрийг Botgo гэж солино. [Layers]->[Layer Properties…] командаар нээгдэх Layer Properties цонхны Name талбарт Botgo гэж бичээд OK товч дарна.
- Сурагчдын мэдэхгүй, чадахгүй байгаа зүйлийг цаг алдалгүй зааж өгөх, хамтдаа асуудлаа шийдвэрлэх.

- Сурагчид шинэ давхарга үүсгэж чадахгүй. /Background дээрээ шууд зургаа буулгавал шинэ давхарга үүсэхгүй/
Бататгах үе шат
(15 мин)
Сурагчид бие даан “Хөдөө нутаг сайхан” сэдвийн хүрээнд дахин 1-2 зураг зохиомжлоно. - Сурагчид хийж чадахгүй зүйлээ багшаас асууж асуудлаа шийдвэрлэнэ.
Дүгнэлт
(3 мин)
Б:Хөдөө нутаг сайхан нэртэй зургийн зохиомжийг бид ямар аргаар эвлүүлж, засварласан вэ?
С:Зургийн зохиомж хийхэд олон зургийг зохистой байрлалд байрлуулах, нэгтгэх, зөөх, хуулах үйлдлүүд хийнэ.
Б:Зургийг нэгтгэхийн тулд яаж тунгалаг зураг болгох вэ?
С:Зургаа сонгож идэвхжүүлээд (Rectangle Select, Magic Wand) үйлдлийг хийнэ.
- Багш сурагчдад туслан асуултанд хариулахад нь туслана.
Гэрийн даалгавар
(2 мин)
Зургийн санд байгаа зэрлэг амьтантай холбогдолтой зургуудыг ашиглан “Ан амьтан” сэдэвт зохиомж хийх. - Зургийн санд ан амьтны зураг байхгүй бол интернэт болон clip art ашиглан зургаа олж болно.

No comments:

Post a Comment