Ээлжит хичээлийн хөтөлбөр №4
Сэдэв: Гэрэл зургийг дижитал болгохХамрах хүрээ: 8 дугаар анги
Зорилго: Гэрэл зургийн тухай мэдэж чээж зураг хийж сурна.
Зорилт:
- Гэрэл зургийн тухай мэдэх
- Зургаа засварлах
Өмнө судалсан | Одоо судалж буй | Цаашид судлах |
---|---|---|
Алслалтай зураг зурах, засварлах. | Гэрэл зургийг компьютерт оруулж боловсруулан чээж зураг засварлах. | Зургийн төрлүүдийг мэдэж авах. |
Зохион байгуулалтын хэлбэр:
Сурагч ганцаарчилан ажиллана учир нь “Чээж зураг” засварлана. /Paint.net программ дээр/
Хэрэглэгдэхүүн:
Багш: компьютер, проектор, самбар, шохой, сурах бичиг хуудас 40-42.
Сурагч: компьютер, дэвтэр, үзэг, сурах бичиг хуудас 40-42.
Заах арга:
Багш дасгалаа алхам алхамаар хйиэ гүйцэтгэн хоцорсон эсвэл чадахгүй байгаа сурагчдад зааж өгнө. Ингэснээр сурагчид бие биенээсээ хоцрохгүй жигд хичээлдээ оролцоно.
Хичээлийн үйл явц:
Хичээлийн элемент (хугацаа) |
Багш сурагчийн суралцах үйл ажиллагаа | - Үнэлгээ - Багшийн санал - Анхаарах зүйл |
---|---|---|
Сэдэл төрүүлэх ба сэргээн санах үе шат (5 мин) | Б: Хүүхдүүдээ гэрэл зураг гэж юу вэ? Бидний ахуй амьдралд яаж хэрэглэгддэг вэ? С:Тухайн үед хүний зургийг камераар авч цаасанд буулгахыг гэрэл зураг гэнэ. Төрсөн өдрөөрөө гэр бүл, найз нөхөдтэйгээ авхуулсан зурагнуудаа засварлах. Б: Та нар гэрэл зургийг засварлаж чадах уу? С: Зарим нь чадна, зарим нь чадахгүй. Өнөөдрийн хичээлээр бид гэрэл зураг засварлах талаар үзэх болно. |
- Сурагчдыг ажиглах - Асуултанд хэрхэн хариулж буйг анхааран сонсоно. - Сурагчид буруу хариулбал алдааг нь залруулж зөв болгоно. |
Шинэ мэдлэг бүтээх үе шат (15 мин) |
Б: Чээж зураг хийцгээе. 1. Программ нээж, зургаа оруулна. 2. Шаардлагатай бол зургаа засаж, өө сэвийг арилгана. 3. Бэлэн зураг байхгүй тул интернэтээс “clip art children” гэсэн түлхүүр үгээр зураг хайж олъё. 4. Хайж олсон зургаа С:\ дискний medeellin technology хавтсанд cheej-zurag.jpg нэртэй хадгалаарай. Мөн зургийн сайтын нэрийг хуулж аваад ашигласан материал гэж бичээд хаягийг оруулна. 5. Хадгалсан файлаа нээж зургийг идэвхжүүлээд [Image]->[Crop to Selection] командаар эсвэл Crop to Selection хэрэгслээр тайрна. 6. Шинэ файлыг 1300х1300px, нягтрал 300рх хэмжээтэй тохируулж, нээнэ. 7. Чээж зураг 3х4 хэмжээтэй байдаг тул Rectangle selection хэрэгслийг сонгон, Fixed size –ийг Width 3, Height 4 болгоно. 8. Зургийн талбар дээр зурахад 3х4 хэмжээтэй тэгш өнцөгт үүснэ. Зургийг тайрна. (Crop) 9. Шинэ хуудсан дээр зургийг хуулбал Paste харилцах цонх нээгдэж зургийн хэмжээгээр томруулж оруулах, шууд буулгах эсэхийг асууна. Keep буюу шууд буулгахыг сонгож, том зургийн өнцөг дээр дарж чирээд, хуудсандаа багтааж багасгаад, байрлуулна. Зургийн арын дэвсгэрийг цагаан өнгөөр дүүргэж будна. 10. 3х4 хэмжээтэй зураг бэлэн боллоо. Чээж зургаа 8 хувь угаалгахаар бол зургийг 8 удаа хувилж байрлуулна. Үүний тулд шинэ хуудас нээж зургаа хувилна. |
- Сурагчдын мэдэхгүй, чадахгүй байгаа зүйлийг цаг алдалгүй зааж өгөх, хамтдаа асуудлаа шийдвэрлэх. |
Бататгах үе шат (15 мин) |
Сурагчид багаараа “Чээж зураг хийх“ сэдвийн хүрээнд танилцуулга бэлтгэх. Багууд хичээлээ танилцуулна. Гишүүд тус бүр өөрсдийн хийсэн хэсгээ тайлбарлана. |
- Багаар ажиллуулна. /Нэг баг 5 гишүүнтэй нийт 5 баг болно |
Дүгнэлт (3 мин) |
Сурагчидтай өнөөдрийн үзсэн хичээлээс юу мэдэж, чаддаг болсон тухай ярилцаж тэмдэглэл хөтөлнө. Асуулт: Б: Гэрэл зураг гэж юу вэ? Б:Гэрэл зургийг засварлах ямар арга байдаг вэ? |
- Багш сурагчдад асуултанд хариулахад нь тусална. |
Гэрийн даалгавар (2 мин) |
Багаараа хийсэн танилцуулгаараа ангиараа үзэсгэлэн гаргана. | - Сурагчид нэмэлт асуулт асууна. |
No comments:
Post a Comment