Ээлжит хичээлийн хөтөлбөр №5
Сэдэв: Зургийн төрөлХамрах хүрээ: 8 дугаар анги
Зорилго: Зургийн файлыг хадгалахад онцлог шинж чанар бүхий төрөл бүрийн форматыг мэдэж авна.
Зорилт:
- Форматын талаар зохих мэдлэгтэй болох
- Зургаа тохирох форматаар хадгалж сурах
Өмнө судалсан | Одоо судалж буй | Цаашид судлах |
---|---|---|
Гэрэл зургийг компьютерт оруулж боловсруулан чээж зураг засварлах. | Зургийн төрлүүдийг мэдэж авах. | Зургийн дүрслэл, түүний хэлбэрүүд |
Зохион байгуулалтын хэлбэр:
Сурагчид 3 баг болж тэмцээнд оролцоно. Самбар дээр багийн гишүүн бүр гарах бөгөөд марафон бичлэг хэлбэрээр бичнэ.
Хэрэглэгдэхүүн:
Багш: компьютер, проектор, самбар, шохой, сурах бичиг хуудас 43.
Сурагч: компьютер, дэвтэр, үзэг, сурах бичиг хуудас 43.
Заах арга:
Зургийн өргөтгөл түүний тайлбарын талаар онолын мэдлэгийг сурагчидтай хамтран ярилцана.
Хичээлийн үйл явц:
Хичээлийн элемент (хугацаа) |
Багш сурагчийн суралцах үйл ажиллагаа | - Үнэлгээ - Багшийн санал - Анхаарах зүйл |
---|---|---|
Сэдэл төрүүлэх ба сэргээн санах үе шат (5 мин) | Б: Зургийн төрөл гэж юу вэ? Б:Та нар зургийн хэдэн төрөл мэдэх вэ? |
- Сурагчдыг ажиглах - Сурагчид буруу хариулбал алдааг нь залруулж зөв болгоно. |
Шинэ мэдлэг бүтээх үе шат (15 мин) |
Сурагчдад ТӨМ 1-ийг тарааж өгнө. Үүнд зургийн өргөтгөл болон тайлбарыг бичсэн. Б:Файлыг хадгалах явцад төрлийг бичээгүй үлдээснээс тухайн файл ямар төрлийн файл болох нь танигдахгүй, нээгдэхгүй байх нь бий. Иймээс тухайн файл нээгдэхгүй бол төрлийг ажиглах хэрэгтэй. Тухайлбал *.gif, *.jpeg. |
- Хүснэгтэнд байгаа зургийн төрлүүдийн тухай харилцан ярилцана. |
Бататгах үе шат (15 мин) |
Б: Өмнөх хичээлүүд дээр зохиомжилсон зурагнууд ямар зургийн ямар төрлөөр хадгөлөгдсан байна вэ? С: PDN, JPEG гэх мэт. |
- Сурагчид интернэтээс зургийн төрлийн тухай дэлгэрэнгүй мэдэж авна. - Бусадтайгаа хамтран ярилцах. |
Дүгнэлт (3 мин) |
Б: Зургийн төрлүүдийг бид яагаад мэдэх ёстой вэ? Б: Зургийн төрөл ямар ач холбогдолтой вэ? С: Файлын нэрийг мэдэхгүй тохиолдолд төрлөөр хайж олох нь илүү хялбар байна. |
- Багш сурагчдад асуултанд хариулахад нь тусална. |
Гэрийн даалгавар (2 мин) |
JPEG, PDN, PNG өргөтгэлтэй тус бүрт нь 1-2 зураг цомогтоо нэмэх | - Сурагчид нэмэлт асуулт асууна. |
No comments:
Post a Comment